Манай байгууллага нь 2012 оноос уул уурхай, хүнд үйлдвэр болон үйлдвэрлэл, технологийн паркийн менежментийн чиглэлээр зөвлөгөө өгөх, зураг, төсөл боловсруулах чиглэлээр Монголын уул уурхайн салбарт ажиллаж буй тэргүүлэх компаниудтай хамтран ажиллаж, тогтвортой хөгжиж ирсэн.
Аж үйлдвэрийн паркийн технологи дамжуулах төв нь уул уурхайн төслүүдэд хайгуулын шатнаас эцсийн бүтээгдэхүүн гаргах хүртэлх бүхий л үе шатуудад зөвлөх, техник эдийн засгийн үнэлгээ хийх, төслийн менежментийн чиглэлээр дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэлийн автоматжуулалт, байгаль орчны хамгааллын ажил үйлчилгээ үзүүлж ажилладаг үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.